Эрүүл мэндийн даатгалын сангаас тарифт нэмэлт өөрчлөлт орууллаа


Ковид-19-ын цар тахлын дэгдэлтийн үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлж тарифт нэмэлт өөрчлөлт орууллаа.

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хурлаас Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 67/А/268 дугаар тушаал, А/387/97 дугаар тушаалуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эмийн хуваарилалт, зарцуулалтын талаар нэгдсэн ойлголтод хүрч, зарим асуудлыг орон нутаг, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэх талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                           Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна