Унгар улс Монголд 33 ширхэг амьсгалын аппарат хандивлахаар болжээ


Унгар улсын Засгийн Газраас Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр цахим хуудсандаа мэдээлжээ. 

Тэрбээр "Унгар улсын Засгийн Газрын хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа.

Ийнхүү аймаг бүрийн эмнэлэгт нэг, дүүрэг бүрийн эмнэлэгт нэг, бусад эмнэлэгт гурав гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол улсад ирэх нь. Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм. Хоёр долоо хоногийн дотор Монгол улсад авчрахаар ярилцаж байна" гэжээ. 

33 ширхэг амьсгалын аппарат нь (33х50000= 1650000 евро) буюу ойролцоогоор 4,6 тэрбум төгрөгний үнэтэй аж. 

                                                                                                                                                                                           Х.Есү



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.87
    2021/07/15

    Ichmeer yumaa, dandaa uursduu guilga guij baih yumaa.

    Хариулах
  • 202.179.25.90
    2021/07/15

    Гадныхан хандив тусламж илгээгээд л байдаг, тэгсэн мөртлөө л Эмнэлэгийн тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна л гэхийн арай дээгүүр Дарга нь хувьдаа авч Хувийн эмнэлэгийнхэн дундаас нь Хулгайлж завшаад байгаа юмуу, Гаднаас ирж байгаа энэ их Тусламжийг сайн Хяналлттай байлгах хэрэгтэй дээ манай Дарга нарт Ичих нүүр байхгүй ш дээ,

    Хариулах