ЭЕШ наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана


Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэр гаргаад байна. 

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө. Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл: 

  • 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
  • 25,082 нь 18 настнууд
  • 1,675 нь 15-17 насныхан юм.

Л.Энх-Амгалан: "Наймдугаар сарын 19-н гэхэд энэ онд ЭЕШ өгөх 40,000 гаруй хүүхдийн 38,200 нь 17-18 насныхан буюу бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм. 

Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй" гэлээ.


                                                                                                                                                                                            Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна