Дуэйн  Жонсон: Ковид-19-ийг гэр бүлийн хамтаар "ялж" чадлаа

2020 оны 09 сарын 03

Холливүүдийн  од  Дуэйн  Жонсон  Ковид-19-ийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү аймшигт өвчинтэй тэмцэж, ялсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. 

Дуэйн Жонсон  гурван долоо хоногийн өмнө өөрийн инстаграмдаа  коронавирусийн шинж тэмдэг өөрт нь болон гэр бүлийнхэнд нь илэрсэн талаар нийтэлж байв. Энэ талаар Дуэйн  Жонсон  "Гэр бүлийнхэн маань хүнд үеийг тэвчээртэй байж давж гарлаа.  Миний хувьд гэр бүлээ, хайртай хүмүүстээ санаа зовж байсан ч бид хамтдаа чадлаа" гэжээ.

Үргэлжлүүлэн  Дуэйн  Жонсон хүмүүсийг халдвараас сэргийлж, найз нөхөд, гэр  бүлийнхэнтэйгээ  уулзахдаа  эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжийг дагаж, мөрдөхийг мөн коронавирусын   шинжилгээнд   хамрагдах,  тогтмол маск зүүхийг уриалав.

Бэлтгэсэн: Э.Цэлмэг

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.