Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөллөө

С.Гандэлгэр
2021/08/16

Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга зураг төслийн ажил хийгдэж байгаа гэдгийг хэллээ.

 Мөн АСЕМ-ийн ойролцоох тохижилтын ажилд гүйцэтгэгч шалгарахгүй, ГУРВАН удаа сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 20-доос ажилдаа орсон байна. Олон улсын стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлыг чанартай, сайн хийх ёстойг анхаарууллаа.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гарден”, Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох ажлуудыг түргэвчлэхийг, шаардлагатай арга хэмжээ яаралтай авахыг үүрэг болгов.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн. Тохижилт хийх шаардлагатай газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна