Гэр бүлийн хоёр хүнийг буудаж хөнөөгөөд амиа хорложээ

2020 оны 09 сарын 11

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүнийг буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээд нь 23 настай Б гэх иргэн бөгөөд малын бэлчээрийн маргаанаас хэргийг үйлджээ.

Тэгвэл тухайн хэрэгт холбогдсон Б нь аавынхаа эзэмшдэг,  ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Сайга” маркийн буугаар хохирогч нарыг буудаж хөнөөгөөд зугтсан бөгөөд түүний унаж явсан мотоциклыг Жаргалант сумын төвөөс 40 километр зайд байдаг Асгат гэдэг газраас олсон байна.

Тухайн өдрийнх нь 19:00 цагийн үед хэрэгт холбогдогчийн цогцсыг цагдаагийнхан олоход өөрийгөө буудаж, амиа хорлосон байжээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.