ДАШТ-нээс Монгол улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн өндөрлүүллээ


Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Тодруулбал, Б.Энхзул чөлөөт бөхийн 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол мөн энэ төрөлд 55-кг-ын жинд М.Мөнхгэрэл хүрэл медалыг тус тус хүртсэн амжилттайгаар дуусгалаа.  

Б.Энхзул нь эмэгтэйчүүдийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт. 

Харин М.Мөнхгэрэлийн хувьд ДАШТ-ний барилдаанд хүрэл медалийн төлөө ОХУ-ын Анастасья Яндушкинаг ялснаар өсвөр үеийн ДАШТ-ний хос медальтан болж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна