А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн захирлаар томилсон тогтоолыг хүчингүй болгожээ


Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох эрхмийг нээлттэй санал хураалтаар сонгон шалгаруулсан.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сунгаанд 15 хүн өрсөлдөн, улмаар санал хураалтаар А.Бүрэнбаатар сонгогдон өдгөө үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа юм. 

Тэгвэл түүнтэй хамт нэр дэвшсэн тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл хууль бусаар сонгогдсон гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 

Тодруулбал “Тооллогын комисс" хайнга хандаж, алдаатай тоолсон хэмээн үзэж,  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тэгвэл түүний нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу хийхийг Үндэсний зөвлөлд даалгажээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.66
    2021/08/31

    гэрлээ авгай болох гээд мөрөөдөөд байна уу бүрэнбаатар нь дээр биз дээ

    Хариулах
  • 103.9.90.130
    2021/08/30

    Тэгээд яасан гэсэн үг үү. Захирал болох гээд хуувилдсан гэсэн үг үү. Ээ хөх тэнгэр минь. Бурхан өршөөг гэе даа

    Хариулах