СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа

2020 оны 10 сарын 20

2020 оны арав дугаар сарын 20-ны өдрийн 00:28 цагийн орчимд БГД-ийн 18 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө, “Тумбааш”  дэлгүүрийн урд замд Toyota corolla Axio маркийн автомашины жолооч М нь гарцаар гарч байсан явган зорчигч болох Б-г мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан байна. 

Жолооч та бүхэн уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж уг гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй тул үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд оролцоорой.

 

Хоногийн хугацаанд МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн 125 жолоочийг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 21
122.201.24.194
ЯЛ ХӨНГӨДӨӨД БАЙНА

СОГТУУГААР ЖОЛОО БАРЬВАЛ НАСААР НЬ ЖОЛОО барих ЭРХИЙГ хасах хэрэгтэй.

2020 оны 10 сарын 20
202.9.46.2
ХАЬРОЛӨЖ

МАШИН УНАСАН МАЛНУУДДАА ОЛИГТОИХОН ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛООЧЭЭ....