Залуус “Маскаа зүүе, Гараа угаая” аянд нэгдэж сошиалаар давалгаалж байна

2020 оны 10 сарын 27

Цар тахлыг дотооддоо алдаагүй нь хайр татам ч маскаа зүйхгүй байх нь үзэн ядам юм. Covid-19  намжаагүй энэ үед “Дотооддоо алдаагүй юм чинь” хэмээн тайвширах явдал нийгэмд тодхон харагдана. Covid-19-ийг хяналтандаа авсан Европын улс орнууд хязгаарлалтаа цуцлаад байсан яг энэ үеэр уг цар тахал дахин дэлбэрлээ! Хүнд үе 10 сард л орж ирнэ хэмээн мэдээллэсэн эрдэмтдийн таамаг харамсалтай нь одоо биеллээ олж эхэллээ.

Гэтэл бид улам тайвширсаар л. Дан ганц Covid-19 гэлтгүй  ханиад томуугийн бусад өвчлөл жилийн энэ үеэр эрчимждэг тул маскаа зүүж, гараа угаах нь зөвхөн Covid-19-өөс сэргийлж буй явдал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Улсын Онцгой Комисс-оос санаачлан хэрэгжүүлж буй “Маскаа зүүе, Гараа угаая” бүх нийтийн аяныг олны танил залуус  дэмжин сошиалаар давалгаалж байна. Тэргээрийн дундаас виртуал модель Амара  хүртэл уг аяныг дэмжин өөрийн зургаа  Instagram хуудсандаа нийтэлжээ. Та ч мөн адил уг аяныг дэмжин нэгдэх боломжтой.

“Маскаа зүүе, Гараа угаая”

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.