М.Тулгат: Засгийн газар 10 их наядыг үр дүнгүй цацчихаад өнөөдөр бензингүй, бараа материалын хомсдолд оруулсандаа хариуцлагаа хүлээх ёстой


УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ыг яаралтай хуралдахыг шаардаж байгаа мэдэгдэж, мэдээлэл хийсэн.

Мэдээллийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдөр Монголд үүсэн нөхцөл байдал бол 300.000 гаруй хүн халдварч авчихсан, 1200 гаруй хүн нас барчихсан, намрын хичээл сургууль эхэлсэн энэ үед бензин шатахуунгүй болчихсон ийм байдалтай болчихоод байна. Ийм үед гадуур дотуур амарч зугаалаад байж болохгүй ээ. 76 гишүүн яаралтай цуглаж хуралдах хэрэгтэй” онцолсон.

Мөн АН-ын дарга М.Тулгат: Засгийн газар 10 их наядыг үр дүнгүй цацчихаад,  өнөөдөр бензин нь тасарсан, хил нь хаалттай, бараа материалын хомсдолд оруулсан хариуцлагаа хүлээх ёстой

Бүх асуудал дээр ковид гэдгээр ам хааж ирсэн. Гэтэл ковид зөвхөн Монголд тохиож байгаа зүйл биш ээ, бүх оронд байна.  Зарим улс орон эдийн засгаа хамгаалж, эрүүл мэндээрээ эрсдэл гаргаж хэвийн амьдралаа үргэлжүүлж байна. Зарим нь эрүүл мэндээ хамгаалж хатуу хөл хориог тогтоосон.

Манайд эхний хагас жил эрүүл мэндээ хамгаалж байгаа нэрээр бүх зүйлээ хорьж, хязгаарлаад эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ.

Эрүүл мэнд сайхан болсон уу гэвэл үгүй. Өнөөдөр 1150 иргэн маань амь насаа алдаад ковидын тоотой хүн амаа харьцуулахад дэлхийд нэгдүгээрт орж байна.

Эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд Монгол орон цар тахлын үед хамгийн их хүндрэл, хохирлыг амсаж, ард түмэн нуруундаа үүрч байна. Гэтэл цар тахлын үеэр Олон Улсаас ирсэн тусламж дэмжлэг бол нэг тэрбум доллар. Хүн амтай харьцуулахад өндөр үзүүлэлт шүү дээ.

10 их наядын хөтөлбөрийг нийгэм эдийн  засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөр гэж зарлаад цацсан. Хамаг төсвийн хөрөнгийг шавхаад өнөөдөр ямар үр дүн гарав. Хил нь хаалттай, бараа материалын хомсдолтой, бензин нь тасарсан. Тун удахгүй дүн өвлийн хүйтэн болох гэж байхад гал алдах гээд сууж байна. Монголын ард түмэн хүлээцтэй хандаж ирлээ. Гэтэл эрх баригчид үүн дээр дөрөөлж дүлий царайлж, ямар ч хариуцлага хүлээх ухамсаргүйгээр төрийн жолоог буруу тийш нь залж байна.

Одоо хангалттай. Ардчилсан нам цаашид хатуу хариуцлага тооцож, сөрөг хүчний дуу хоолойгоо өргөж явна” гэсэн юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.93
    2021/09/24

    Тулгатаа чи эсгий хийх газар нохой хэрэггүй гэж наад АН-ынхаа асуудлыг учрыг нь ол. Цогтгэрэл та хоёр зэрэгцэж зогсчихоод л АН-ыг төлөөлж яриад байх юм хэн нь АН ыг төлөөлөх эрхтэй юм

    Хариулах