УОК: 80 гаруй улсаас 26,335 иргэнээ татан аваад байна

2020 оны 10 сарын 29

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадын 80 гаруй улсаас 19,754 иргэн, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 иргэн, нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан байна.

Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авжээ. Үүнд:

  • Бага насны хүүхэдтэй 539,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 165,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 5,
  • Өндөр настан 203,
  • Жирэмсэн 44,
  • Бусад шалтгаантай 2,349 иргэн байгаа юм.

Харин ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн нислэг үйлдэж, 1,980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.