Банкны зээлийн төлөлтийг түр царцаах асуудлыг судалж байна

2020 оны 11 сарын 13

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, долоон асуудлыг хэлэлцэн, мэдээлэл хийсэн билээ. Иргэдийн зүгээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, сунгагдах бол банкны зээлийн төлөлтийг түр царцаах арга хэмжээг авч өгөх эсэх талаар лавлаад байгаа юм.

Тэгвэл УОК-оос банкны зээлийн төлөлтийг түр царцаах асуудлыг судалж байна гэж мэдээллээ.

Эргэн сануулахад, өмнөх онд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг баталж ипотекийн зээлийн төлөлтийг нийт зургаан сараар царцаах шийдвэрийг гаргаж байсан юм. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.