СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өндрөөс унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ


Өчигдөр буюу 10 дугаар сарын 13-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 16:24 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн километр зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн дөрвөн настай, эрэгтэй хүүхэд тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ хараа хяналтаа сайжруулж, анхаарал хандуулахыг мэргэжлийн байгууллагууд санууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна