П.Сайнзориг М.Бадарчид "өвдөг шороодох уу"

Zuv.mn
2023/09/14

Өнөө жилийн төрийн наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн гэх дуулиан дэгдээд буй. Тэгвэл энэ асуудал дээр баяр наадмын зохион байгуулах комиссын гишүүнээр ажилласан ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон тайлбарлагч С.Шижирбат нарын дунд томоохон маргаан өрнөөд байна. Тодруулбал, тайлбарлагч С.Шижирбат өөрийн цахим хуудастаа “Солих ямар ч боломжгүй энэ тэр гэж ард түмнийг малласаар ирсэн юм л гэж байна даа, Энхсанаа гуай. Шээстэй сав солих боломжтойг бөхийн ертөнц мэднэ. Олон жил яригдаж байгаа зүйл дээ. Өмнөөсөө  өөр хүн шээлгээд допинг илэрсэн ч тохиолдол бий шүү дээ. Яаж сольдог вэ, боломжтой вэ гэдгийг  хэлсэн хүнд шагналтай. Сайнзоригоо би чамд допингийн талаар лекц оръё. Та нар наадмын допингийн шинжилгээ явуулахдаа процессын дөрвөн алдаа гаргасан. Бадарч нь байна уу, хэн нь байна уу ялгаагүй Монголын спортын арбитрын шүүхэд хандана. Илэрхий факттай алдаануудтай учраас шүүхэд Бадарч ялна” хэмээжээ. Харин түүний хариуд ХЗДХ-ийн яамны ТНБД П.Сайнзориг  хариу өгч, өөрийн цахим хуудастаа “Б сорьцын хариу ирэхээр бүх зүйл эцэслэгдэн шийдэгдэнэ хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд. Ингэж бичиж байгаа сэтгүүлч залуу баримт байвал гаргаад ирмээр байна. Спорт шударга байх ёстой. Допинг хэрэглэх нь шударга бусаар өрсөлдөж, Шижирээгийн хэлдэгээр арсалдаж буйн нэг хэлбэр. Өрсөлдөгчөө, үзэгчээ, ард түмнийг хууран мэхэлж буй явдал. Өөрөө ч эрүүл мэндгүй болдог гэж байгаа. Ийм хортой зүйл. Хэн нэгнийг хэрэглээгүй байхад нь допинг хэрэглэсэн болгож буй үйлдэл бол гэмт хэрэг, наад зах нь хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг. Би сүүлийн хоёр жил бөхийн салбар хороог ахалж зохион байгуулж байгаа бөгөөд 2022, 2023 ийм зүйл болсон бол баримттай гаргаад ирмээр байна. Ер нь ийм зүйл сүүлийн 20 жилд болсон бол баримтаа гаргаад ирэх хэрэгтэй байна. Хамт уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж шийдүүлье гэж уриалмаар байна. Бөхийн спортын тойрсон үйл явдал бид нийтлэгдээ “шударга бус зүйлд дуртай мэт” харагдах юм. Юу гэвэл допинг хэрэглэсэн хүнийг хэлмэгдүүллээ гэж өмөөөрнө нийтээрээ. Бид лабориоторын хариунд итгэнэ. Аймаг сумын ой барилдаанд залуучууд давахаар ах бөхдөө өгөх ёстой байсан гээд ил цагаан шударга бус өрсөлдөнийг дэмжинэ. Бид хаа хаанаа зарим болохгүй байгаа зүйлээ засаад анхаараад урагшлах хэрэгтэй. Допинг хэрэглэсэн тамирчдаас болж бид олон улсын тэмцээн уралдаанд их спортын тамирчид маань “цагаан туг” дор оролцож мэднэ шүү. Баримт байвал хамтраад шалгуулахад бэлэн байна” хэмээжээ. 

Допингийн  асуудлаар цэц булаалдсан дээрх хоёр эрхмийн хэн нь үнэнд ойр өгүүлж байгааг шүүх л эцэслэн тогтооно. Тэр үед баяр наадмыг зохион байгуулах комисс процессын алдаа гаргасан нь тогтоогдвол  яах вэ. Магадгүй энэ асуудал ганц баяр наадмын комиссын  хэрэг гэхээсээ илүүтэй ХЗДХ-ийн яамны бүтэлгүйтэл болохыг  ч үгүйсгэхгүй. Учир нь үүсээд буй  асуудал, үндэсний бөхийн салбар хорооны төлөөлөл нь өөрөө ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичиг болохоор тэр. Энэ утгаараа өдгөө үүсээд байгаа маргаанд хэн ялах эсэх нь эцэстээ П.Сайнзориг, М.Бадарч хоёрын тулаан болох нь нэгэнт тодорхой боллоо. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.126.195
    2023/09/15

    Ичсэн хүн хүн ална айсан хүн адуу үргээнэ гэдэг үнэн байгаа биздээ.Анханаасаа шинжилгээг удааж явуулсан,түрүүлж нэрийн зарласан,зарлсасан хүний шинжилгээг ганцаарангын үлдээсэн энэ бүгд чинь хууль зөрчөөгүй гэсэн зү болж бана уу Сайнзориго о.Шударгаа

    Хариулах
  • 103.212.117.51
    2023/09/14

    Сайнзоригыг гайгүй залуу гэж бодож байсан чинь овоо шоучин бололтой.Хүнийг хэлмэгдүүлж болохгүй дээр нь Монгол наадмын түрүү бөхийг гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй. Олон улсын тэмцээн биш,олон улсын хэмжээний спорт ч биш монгол бөх,төрийн наадам 2 нь монголчуудын хувийн өмч БҮҮ ОРОЛД

    Хариулах
    • 199.126.216.177
      2023/09/16

      Шаа . Наад хэдэн усан тархитай махан бөмбөгнүүдээс чинь допинг хэрэглэдэггүй ац байдаг юм уу.

  • 66.181.189.106
    2023/09/14

    Жижирээ зөв ярьж байна. Сайнзориг юугаа мэдэх вэ дээ. Бөхийн хүрээлэлд бөхчүүд дунд орж явдаг хүн л мэднэ. Ганцхан наадмаар гарч ирээд түргэн барилд цаг болохоо больлоо идвэхээр нь давуул гэхээс өөрөөр бөхчүүдтэй ойртохгүй бас сэтгүүлчидэд сэмхэн шивнэнэ. Төрийн ажиллыг өөр дээрээ нааж рекламддаг хүн юм уу гэж харж байгаа. Ер нь Жижирээгийн ярьсан зүйл хэзээнээс л хов ч юмуу онигоо ч гэмээр байдлаар яригддаг зүйл шүү дээ.

    Хариулах
  • 119.40.103.3
    2023/09/14

    ene hatanbaatar gdg hund hamag uchir bna, yagd garch irehgui bgam be, olon hunii amidralaar togolson erhem yum bihs biz... ter garch ireed hariutslagaa hulee. ene talaar barimt medeh zaluus garch ireh heregtei sh dee. aliin bolgon huneer toglohiim beeeee

    Хариулах
  • 139.5.216.49
    2023/09/14

    Шижирээ хулгай хуйвалдааныг мэддэг юм бол илчлээч . Чадахгүй байж чацаг царайлах хэрэггүй

    Хариулах
  • 64.119.29.46
    2023/09/14

    Энэ бөх мэдэхгүй хүн юу ч хийхгүй шүү дээ хүнийг хэлмэгдүүлэж болохгүй шудрага байх хэрэгтэй шүү

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/09/14

    Шижирээ гадарлаж бгаа Сайнзориг юугаа мэддэг юм

    Хариулах
  • 66.181.190.191
    2023/09/14

    Шижир зөв хэлсэн байна

    Хариулах
  • 103.57.94.155
    2023/09/14

    Er n bol poritsoosin daguu yawagdaagvi um bolgon hvchin tuguldur baih estoi ene chine l huuli shvvdee 4 honog gedeg bol tom aldaa yaasanch baij bolno geed bodhoor er n l dopin g garaagvi gesen vg umdaa

    Хариулах