СУРВАЛЖИЛГА: Улаанбаатар хотод зайлуулах хоолой байхгүйн улмаас иргэд зорчиход хүндрэл учирч байна

2023/09/19

Улаанбаатар хотод зун цаг ирэхэд түүнийгээ дагаад уртын харайлтын өдрүүд ч мөн  иржээ. Энэ асуудал олон жил яригдаж байгаа хэдий ч одоо хүртэл дорвитой шийдэлд хүрч чадаагүй байгаа нь үргэлжилсэн бороотой энэ өдрүүдээс харагдаж байн


Улаанбаатар хот нь Сөүл, Бээжин зэрэг бусад хотуудыг бодвол харьцангуй бага хур тунадас буудаг хэдий ч бороо орсон өдрүүдэд иргэд зорчиход хүндрэл үүсэж байна.

Иргэдийн явах зам талбай бүхэлдээ усанд автаж, тэд зам талбайд тогтсон усыг тойрон гарах эсвэл дээгүүр нь харайн гарч, гутал хувцсаа норгон эд зүйлсээрээ хохирч байна.  Уг асуудал үүсэх болсон шалтгаан нь хотын буруу төлөвлөлт, эсвэл анхнаасаа зам тавихдаа ус зайлуулах хоолойг шийдэж өгөөгүйн улмаас үүсээд байгаа аж.

Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд Геодези, усны барилга, байгууламжийн газрын албан хаагчид арга хэмжээ авч ажиллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо буюу Төмөр замын вокзалын тойрог, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро орчмын байршилд очиж зам, талбайд тогтсон 120 тонн усыг сорууллаа.

Энэ асуудлаар Улаанбаатар хотын дарга д.Сумъяабазар:

“Хотод их хэмжээний бороо орох бүрт авто зам усанд автдаг дүр зураг бол өнгөрсөн хугацаанд сэтгэлгүй, хариуцлагагүй хандаж ирсний үр дүн. Хотын даргын ажлыг авснаас хойш бороо орсны дараа ус их тогтдог 25 байршил байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж өгсөн. 2020 оноос 17 байршилд ус зайлуулах шугам хоолой шинээр суурилууллаа. Мөн шинэ зам тавихдаа заавал ус зайлуулах шугамтай хийж байгаа. Асуудлыг үе шаттай шийдэхээр ажиллаж байна”

                                                            Тойроод гарах уу, Туул аад гарах уу?

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотыг нийтийн эзэмшлийн зам талбай, төвийн гол зам талбай гэж хоёр ангилан авч хяналт шалгалт тавин ажиллаж байгаа. Гол зам талбайн 20 хүрэхгүй хувь нь ус зайлуулах системтэй, 214км ус зайлуулах систем ажиллаж байгаа бол үерийн хамгаалалтын барилга байгууламж 21 байршилд 146км барилга байгууламж байгаа ч 70-80 хувь ашиглалтын хугацаа нь дуусчихсан, мөн ус шингээх ногоон байгууламж байхгүйгээс болж тус нөхцөл байдал үүсэж байна. Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд төвийн болон зүүн бүсийг холбосон төвийн магистериал шугамуудыг үндсэн усан цахилгаан станцын хамт байгуулах шаардлагатай. Энэ нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, 2015 онд дэлхийн банкны судалгаагаар 210 мянган иргэн 45 мянган объект үерийн аюулд байгааг тогтоосон. Үүнд 1,4 их наяд төгрөг шаардлагатай бол ойрын таван жилдээ 331 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг тооцоо судалгааг гаргаж ирээд байгаа гэж мэдээлэв.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2023/09/20

    уртын хариалтын дасгал бороо орсон үед байнга хийгээд Улаанбаатарчууд маань уртын хариалтын рекорт эвдсэн тамирчид болох байх хотын дарга нарын бодлого шүүдээ

    Хариулах