Шүүхээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр болжээ

Zuv.mn
3 цаг 50 минутын өмнө

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх ажиллагаа явуулахаар болжээ. 

Түүнийг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр тус тойргийн шүүхээс Б.Энхбаярт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Тэрээр нэхэмжлэлээ хүлээн авсан ч нотлох үүргээ биелүүлэхгүй байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох  шаардлагатай буюу нотлох үүргийн хуваарьтай учраас ийнхүү албадан ирүүлэх ажиллагаа хийхээр бэлтгэж байгаа аж.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Хүн нухаад, чандарласан”, “Орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.23
    1 цагийн өмнө

    За худлаа шаагаарай нэхэмжлэлээ авсан бол түүнээс цааш ирэх ирэхгүй нь хувь хүний асуудал тэгээд ч шүүх тайлбар ирүүлээгүй гээд албадаад бдаггүй албадах дээрээ тулвэл бэлтгээд зарлаад байдаггүй

    Хариулах
  • 122.201.31.235
    1 цагийн өмнө

    Нүүрсчид бяртай мөнгөтэй байна даа

    Хариулах
  • 202.126.89.232
    2 цагийн өмнө

    Гүтгээгүй байх Амарбаясгаланг л албадан ирүүл

    Хариулах
    • 103.140.10.219
      1 цагийн өмнө

      Эргүү юу. Нэхэмжлэгчийг албадан ирүүлэх гэж юу байнаа. Мал юм аа чи

  • 202.55.188.34
    2 цагийн өмнө

    Хаха манай түгжил сайд болоод ч зугтах газаргүй болжээ

    Хариулах