УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хугацаанаасаа өмнө суллагдсан гэх мэдээлэл гараад буй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан гурван жилийн хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс 2 жил 6 сар болгон бууруулж, , ирэх 2026 оны нэгдүгээр сард суллагдахаар байгаа билээ.
Тэгвэл энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл" гэх мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй, хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна