Ш.Раднаасэд: Нүүрсний хулгайчид над руу чиглэсэн кино зохиолоо одоо ЗОГСОО

Zuv.mn
2023/09/20

Нүүрсний хулгайд холбогдсон таван УИХ-ын гишүүний нэг Ш.Раднаасэдийн бизнесийн хамтрагч Д.Наранхүү БНХАУ-д саатуулагдсан гэх мэдээлэл гарсан. 

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн цахим хуудсандаа тайлбар хийжээ. Тэрбээр "Сүүлийн үед нэр бүхий сайтуудаар БНХАУ-д саатуулагдсан Д.Наранхүү гэдэг хүнтэй холбож намайг хамтран нүүрс зөөдөг байсан гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байнаа.

Надад энэ хүнтэй холбоотой ямар ч бизнесийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд АТГ энэ асуудлаа хурдан шалгаж үнэнийг тогтоож олон нийтэд мэдэгдэнэ үү.

Асуудал тодорхой болоод ирэхээр айж сандарсан нүүрсний жинхэнэ хулгайчидад хандаж хэлэхэд надруу чиглэсэн энэ кино зохиол, захиалгат нийтлэлээ одоо зогсоо" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.