Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд олон жил үргэлжилж байгаа ч ажил нь дуусаагүй барилгын ажлуудын талаарх судалгаа, цааш авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайд болон түүний баг орон нутгуудаар явж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, төсвийн бодлого дагасан аймгууд дээрх ажлуудыг шалгалаа.
Өнөөдрийн хувьд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар дуусаагүй, олон жил үргэлжилж байгаа төсөл, барилгын ажлууд дээрх мэдээлэл, судалгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Одоогоор нийтдээ 736 төсөл, арга хэмжээ улсын төсвийн хөрөнгөөр үргэлжилж байна.
Үүнээс онцгой анхаарал татсан буюу наймаас дээш жил, мөн хэд хэдэн удаагийн үнийн өсөлтөөр төсөв дээр суугдсан, өнөөдрийг хүртэл дуусаагүй 25 төсөл арга хэмжээ байна.
Эдгээр төслийг дахин нягталж үзэх, яаралтайгаар дуусгах, үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд ажиллахаар боллоо" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.178
Zogsooj. Shineer chaddag humuser hurdn
Хариулах