Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, сайд нар мэдээлэл хийж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үедээ Монгол Улсын гадаад валютын нөөц 4.124 тэрбум ам.долларт хүрснийг зарлаж, энэ үзүүлэлтийг гаргахад нөлөөлсөн хүчин зүйлсийг танилцууллаа.
Монгол Улсын гадаад валютын нөөц УИХ гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан 2022 оны тавдугаар сараас хойш доорх гурван үзүүлэлтээр өсөлт үзүүлжээ.
-4 тэрбум 124 сая ам.долларт хүрч, 1,6 тэрбум ам.доллараар өсжээ.
-Эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрсэн
-Төгрөгийн ханш тогтворжсон
Энэ өсөлтийг гаргахад:
-Нүүрсний экспорт оны эхний есөн сард 47 сая тонн, төмрийн хүдрийнх 4.2 сая тонн, газрын тосных 3.1 сая баррель хүрсэн нь голлон нөлөөлжээ. Экспорт өсөхөд харин
-Ашигт малтмалыг тээвэрлэх, худалдан борлуулах ажиллагааг бүртгэлжүүлсэн, ТӨК-иад дээрх нууц гэрээнүүдийг ил болгож, шинээр байгуулахыг хориглосон. Зөвхөн “ЭТТ” ХК дээр 7 гэрээ, борлуулах 140 гэрээ, худалдан авах 544 гэрээг олон нийтэд ил болгосон, ашигт малтмалыг биржээр зардаг болгосон зэрэг нь экспорт, татварын орлого өсөхөд нөлөөлсөн. Зөвхөн АМНАТ гэхэд нэг их наядаар өсжээ.
Биржээр 7.5 сая тонн нүүрс, 100,000 тонн төмрийн хүдэр зарагдсан. 100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс 180, 56 ам.доллараар зарагдаж байсан төмрийн хүдэр 84 ам.доллар болж өссөн. “ЭТТ” ХК дээр онцгой дэглэм тогтоож, борлуулалтыг 3.8 дахин, олборлолт 3 дахин, экспорт 2.3 дахин өссөн.
Урьдчилж авсан байсан 605 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан.
Уурхайн амны үнээр гэрээ байгуулдаг байсныг болиулж, хил үнээр зардаг болгосон. Тээврийн компаниудын төлдөг татварын хэмжээ 45 хувиар өсжээ.
Сайд мэдээллийнхээ төгсгөлд 2.7 тэрбум ам.долларыг Монголбанкинд худалдаж, валютын нөөц нэмэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “ЭТТ”, “Эрдэнэт” УБҮ зэрэг ААН-үүдэд талархал илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.113
ОТ ямар ч ашиг өгөөгүй бол хөөж явуулаач,хар африкаас долоон дор,уранаа илүү үнээр ав үгүй бол зайл гээд францыг харууд хөөж явуулсан,өнөөх нь манайхныг мангартуулж гэрээ хийхээр яваад байдаг,мөн ч таарч дээ,новш гэж???
Хариулах