АХБ-наас 100 сая ам.доллар зээлж, татварын орчныг сайжруулна

Х.Батсайхан
2023/10/06

Азийн хөгжлийн банк өчигдөр Монгол Улсад 100 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ. Уг мөнгийг манай улсын төсөв, санхүү, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор ашиглах юм байна. Тодруулбал, татварын орлого төвлөрүүлэх, өрийн удирдлага, банкны салбарын тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх шинэчлэлийг хийх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, дотоодын татварын удирдлагын бүтэц, уялдаа холбоо сайжирч, татварын орлого нэмэгдэх юм байна. Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөх мөчлөгт орж байгаа бөгөөд энэ шинэчлэлийг хийж, олон улсын худалдаанд идэвхитэй оролцох, тэдгээр худалдааны гэрээнээс хууль ёсны татвараа олж цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулахын тулд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Тиймээс энэхүү шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль эрх зүйн шинэчлэл, бусад ажлыг хийснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих замаар хувийн хэвшлийнхний боломжийг нэмж, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа сайжрах юм байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.31
    2023/10/06

    Ийм үр өгөөж нь тодорхой мэдэгдэггүй зүйлд зээл авахаа зогсоох хэрэгтэй.

    Хариулах
  • 202.131.238.26
    2023/10/06

    за татварын шат шатны дарга нар мөнгөтэй болох нь

    Хариулах