Оросын хэвлэлд: Монголчууд нүдэн дээр баяжиж байна

Х.Батсайхан
2023/10/10

Хойд хөршийн хэвлэл манай улс нүдэн дээр нь баяжиж, мөнгөтэй болж байгаа талаар мэдээлэл бэлтгэж цацжээ. Мэдээллийн эх сурвалжаа “Монцамэ” агентлагаас авсан байв.

Тэрхүү мэдээлэлдээ, Монгол Улсын орлого өсөж байгааг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдтэй эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж, Хятад, Япон, Өмнөд Солонгост эрчим хүчний импорт нэмэгдэж байгаатай холбоотой гээд  нь “Монгол Улсын төсөвт урьд өмнө байгаагүй өндөр орлого орж ирж байна. Экспорт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор гаалийн татвар, татвар хураах автомат систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний солилцооны системийг нэвтрүүлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон байна.

Түүнчлэн Монгол улс энэ онд 7.5 сая тонн нүүрс, 101 мянган тонн төмрийн баяжмалыг нээлттэй тендерээр худалдсан, гадаад валютын албан нөөц 2023 оны есдүгээр сарын эцэст дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар /1.3 тэрбум ам.доллар/ өссөнийг дурджээ. 

Эх сурвалж: https://gazeta-n1.ru/news/soci...



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.50
    2023/10/15

    энэ онд 5 тэрбум ирэх онд 10 тэрбум хүргэж өрнөөсөө гарах л хэрэгтэй дээ

    Хариулах
  • 92.77.70.194
    2023/10/12

    orosiin huvid 4 terbum nogoon ju ch bish.

    Хариулах
  • 202.9.40.178
    2023/10/10

    Түр зуурын юм даа. Үйлдвэрлэгч бус орон хэцүү хэцүү.

    Хариулах
  • 139.5.217.139
    2023/10/10

    ХААЛТАЙ ОРОС АТААРХАЖ БАЙНА

    Хариулах
    • 124.158.71.138
      2023/10/10

      атигар тарвага хорсож байна