Монгол Улсын төрийн мэдээллийн аюулгүй байдал олон улсын стандартыг хангалаа

Х.Есү
2023/10/12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал AFNOR олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа. 

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын олон улсын шаардлагыг хангах чиглэлд ЦХХХЯ, Үндэсний дата төв холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сайжруулалт хийн ажилласан юм. 

Үндэсний дата төв нь “Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага” тул цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан чиг үүрэг хариуцлагыг хэрэгжүүлдэг бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй, төрийн 979 үйлчилгээг нэгтгэсэн И-Монгол-ын үндсэн дэд бүтцийг болон 650 сервис мэдээллийг хариуцдаг билээ. 

Энэ утгаараа Үндэсний дата төв үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох ISO:27001 стандартыг нэвтрүүлж, Франц улсын Афнор байгууллагаас Олон Улсын сертификатаар баталгаажиж, Монгол Улс мэдээллийн аюлгүй байдлын стандартыг мөрдөх,  аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоход чухал алхам хийлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна