ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин маргааш Бээжин хотноо эхлэх “Бүс ба зам” чуулганд оролцохоор болжээ. Тэрбээр уулзалтад оролцох үедээ БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзалт, хэлэлцээр хийх юм байна. Барууныхан “Бээжин Москвад зэвсэг нийлүүлэх асуудал ярьж магадгүй” хэмээн онцгой анхаарал хандуулж байгаа энэ уулзалт хэлэлцээрт манай анхаарлыг татах нэг сэдэв байгаа нь Монголоор дайрч өнгөрөх “Сибирийн хүч 2” байгалийн хий дамжуулах хоолойн асуудал юм. Хойд хөршийн байгалийн хий, газрын тосны аварга компаниуд болох “Газпром”, “Роснефть”-ийн захирлууд болох Алексей Миллер, Игорь Сечин нар айчлалын бүрэлдэхүүнд багтсан нь ингэж бичих шалтгаан болжээ.
Хойд хөршийн хэвлэлд бичсэнээр, ОХУ жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч 2”-ыг тавих сонирхол өндөр байгаа. Гэхдээ нийлүүлэх үнэ, бүтээн байгуулалтын өртөг зардал одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа болохыг эх сурвалж дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна