Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Допингийн эсрэг олон улсын байгууллагаас Монгол улсыг олимпод цагаан тугтай орох нөхцөл, эрсдэл үүсэж болзошгүй асуудалтай холбогдуулж энэ оны есдүгээр сарын 20-нд засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад богино хугацаанд үр дүнгээ гаргаад танилцуулж байна.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага нь үйл ажиллагаа нь хаагдмал, засгийн газар хөндлөнгөөс өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцох боломжгүй явж ирсэн.
Ирэх оны нэгдүгээр сарын 22-ны хүртэлх хугацааг Монгол улсад өгсөн. Тэр хугацаанд одоо арилгаж чадаагүй байгаа чухал ноцтой гэж үзэж байгаа таван зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.
1. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх
2. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх
3. Тамирчны биологийн паспорт дээрх цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
4. Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас доошгүй удаа шинжилсэн эсэх
5. Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх гэсэн таван шаардлагыг өнөөдрийн байдлаар бид хангаж чадаагүй байна.
Бид цаашдаа энэ байгууллагын үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, допингийн эсрэг үндэсний төв бүх талаар нээлттэй болох алхмыг хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна