Б.Энхбаяр: Улс төрд нөлөө бүхий этгээд авлигын хэрэгт холбогдвол бүх насаар нь хорино

Х.Есү
2023/10/18

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. 

Б.Энхбаяр: "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх болсон бөгөөд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах асуудлыг оруулж ирсэн. 

Улс төрд нөлөө бүхий этгээд авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй. Авлигын хэрэгт холбогдвол бүх насаар нь хорино.

Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж байгаа асуудал байна. Өөрөөр хэлбэл хорьж мөрдөж байгаад хэргийг шалгаад байх сонирхол хуулийнх байгууллагынхан мөрдөх албадад үргэлж байдаг. Тийм учраас цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийхийг хязгаарлах гэж байна. Зөвхөн хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, терроризм, зохион байгуулалттай хар тамхины хэрэг гэсэн тавн төрлийн хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийнэ. 

Бусад бүх төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнд цагдан хорьж байгаад гүйцэтгэх ажил хийхийг хязгаарлана. 

Өнгөрсөн оны сүүлээр авлига албан тушаалын гэмт хэргүүд дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхгүй гэдэг өөрчлөлт батлагдсан. Ял наймаалцах асуудлыг хатуу болгоно. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.9
    2023/10/19

    попороод л байх юмаа танай намынхан бүгд насаараа хоригдох юм бн

    Хариулах
  • 202.126.90.55
    2023/10/18

    zaa yostooo neg hudlaa shaalaadaa bandi chini

    Хариулах