Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар санал дүгнэлт гаргана.
Мөн өнөөдөр Коронавируст халдварын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах товтой байгаа. Гэвч хойшлох, эс бөгөөс чанаргүй сонсгол болж өнгөрөх магадлал байна.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргалах бөгөөд сонсголыг хойшлуулах шаардлагатай байгааг өнгөрсөн долоо хоногт хэлж байв. Тэрбээр Сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 20 орчим байгууллага руу холбогдох материал ирүүлэх хүсэлт албан бичгээр хүргүүлсэн ч хангалттай мэдээлэл ирүүлээгүй. Мөн сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч яаралтай томилох шаардлагатай. Ковидын сонсголыг энэ сарын 23, 24-нд явуулахгүй. Хангалттай мэдээлэл цуглуулж, шинжээч томилсны дараа сонсгол явуулах тов гаргана. Шинжээч томилохгүйгээр сонсгол чанартай болохгүй" гэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна