Нийслэлчүүдийг хүлээж буй өөрчлөлтүүд

Х.Батсайхан
2023/10/31

-Хотын даргын өгсөн онцлох мэдээллүүд-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар УИХ-д өргөн баригдаад буй Нийслэлийн Багц хуулийн талаар мэдээлэл хийлээ. Хуулийн төсөл ирэх пүрэв гарагийн хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон бөгөөд наана нь  намын бүлгүүд болон намын бүлгүүдийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Х.Нямбаатарын мэдээллээс онцлох эшлэлүүд

-Төлбөртэй бүсийн асуудал нийтийн тээвэр, зам, зогсоолын асуудал шийдэгдсэний дараа яригдана

-Нийслэлээс хийгдэх худалдан авалтуудад Мэргэжлийн холбоод оролцохыг хуульд тусгаж өгсөн. Ингэснээр үнэ болоод стандарт шаардлага хангуулах тал дээр ахиц дэвшил гарна гэж тооцжээ.

-Төлбөртэй бүс тогтоох эрх хуулиар НИТХ-д байхаар зохицуулсан. Гэхдээ үүний өмнө нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, авто замуудыг өргөтгөх, төлбөртэй бүсийн захуудаар авто зогсоол бэлтгэх ажлууд явах ёстой. Дараа нь төлбөр тогтоох асуудал яригдана. Хуулийн дээд боломж нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэлх хувь буюу 27,500 төгрөг юм.   

-Төлбөртэй бүс болгон тогтоох тойрогт амьдарч байгаа иргэдийг төлбөрийн тарифаас 90 хувь хөнгөлнө.   

-Сэлбэ дэд төвд 12,000 айлын орон сууц барьж, Хайлааст, Чингэлтэйн гэр хорооллын айл өрхүүдийг оруулна. Суларсан газарт нь 40 мянган айлын нам давхар бүхий орон сууцны хороолол барих боломжтой гэсэн судалгаа гарсан.

-Өмнө нь орж ирсэн автобусуудыг шилжүүлж авсан нийтийн тээврийн компаниуд одоо шинээр авах автобуснуудыг бас “Авья” гэж байгаа. Бид “Өмнөх өрөө төлөөд, одоо ямар нөхцлөөр авах саналаа тавь” Үгүй бол өөр ААН оруулж ирнэ” гэдэг байр сууриа илэрхийлсэн.  

-Хүргэлтээ шөнийн цагаар хийсэн ААН-үүдэд Нийслэлээс дэмжлэг үзүүлнэ. 

-Тойрог зам, метроны асуудлаар БНХАУ-ын ТӨК-иудтай ирэх сарын 15-наас хэлэлцээрийн ширээнд сууна. Амжилттай болбол ирэх хавар бүтээн байгуулалт эхлүүлнэ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.12
    2023/10/31

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах