ЧУУЛГАН: Бүртгэлийн байгууллага барилгын зориулалт өөрчилдгийг болиулна

Х.Батсайхан
2023/11/03

Нийслэлийн төвийн дүүргүүд, ялангуяа 40, 50 мянгат орчмын байрны нэгдүгээр давхрын айл өрхүүд орон сууцныхаа цонх, тагтыг нурааж, орц, гарц гарган үйлчилгээний зориулатаар ашиглах явдал түгээмэл байдаг. Тэгвэл барилга, хот байгууллатын яамнаас энэ асуудлаар шалгалт явуулж, зөрчлийн хүрээг тодорхойлсон байна. Яг 40, 50 мянгат орчимд л гэхэд 350 айл барилгын зориулалтыг өөрчлөн, тухайн барилгынхаа бат бэх байдалд нөлөөлсөн байдал тогтоогдсон байна. Түүнчлэн тухайн зориулалтын бус байрандаа хийн зуух ашиглаж байгаа ноцтой зөрчил илэрсэн байна. Чуулганы нэгдсэн хуроалдаан дээр БХБЯ-ны сайд Ц.Даваасүрэн дээрх мэдээллийг өглөө.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бүртгэлийн байгууллага барилгын зориулалтыг өөрчилж, Үйлчилгээний зориулалттай гэрчилгээ өгдөг явдлыг зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, цаашдаа “Анхнаасаа үйлчилгээний зориулалттай баригдсан” барилгад л үйлчилгээ эрхлэх боломжтой болно” гэсэн хариултыг өглөө.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна