Н.Ганибал: Монгол улсад метро хэрэгтэй бол 27.6 их наядын төсөвтөө багтаагаад хий

Х.Есү
2023/11/06

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. 

Н.Ганибал: "Манай бүлгээс яриад байгаа гол асуудал бол энэ авлигын асуудал юм. Дарга анги өөрсдийнхөө худалдан авах тэр процессыг нуун дарагдуулж шууд гэрээгээр болон төрийн нууцад авч оффтэйк гэрээ хийж байгаа энэ асуудлаас болоод Монгол улс олон улсын тавцанд нэр хүнд нь унаад байгаа юм. 

Нийслэлээс оруулж ирж байгаа хуулин дээр нийт худалдан авах үйл ажиллагаагаа бүгдийг нь шууд гэрээгээр худалдаж авах, шууд гэрээ байгуулж захиран зарцуулах гэх ийм боломжийг өөрсдөдөө нээсэн хууль оруулж ирж байна. 

Үнэхээр Монгол улсад метро хэрэгтэй, тойрог замууд хэрэгтэй бол 27.6 их наядын төсөвтөө багтаагаад хийх ёстой" гэлээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.197
    2023/11/06

    дарга ангийн луйвардсан мөнгийг буцааж төсөвдөө суулгаад метроогоо барьяа.

    Хариулах