МАН-ын бүлэг: Гурван төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чангарч байна

Х.Батсайхан
2023/11/06

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Өнөөдрийн бүлгийн хурлаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр, шинэ нэмэлт өөрчлөл нь авлига албан тушаалын гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн гурван төрлийн хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангаруулж байгаа бөгөөд доорх байдлаар өөрчлөлт оруулахыг эрх баригч намын бүлэг өнөөдөр дэмжжээ. Үүнд:

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй.

-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн улс төрд нөлөө бүхий албан тушаалтны үйлдэх гэмт хэрэгтэй холбоотой гурван заалт дээр өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад Зөрчлийн хуулиар, хоёр дахь удаад Эрүүгийн хуулиар шийтгэж хорино.

Харин албаны нууцыг задруулахтай холбоотой гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах заалтыг бүлгийн гишүүд унагаж, одоогийн хуулиараа зохицуулагдах нь зөв гэж үзжээ. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь мэдээлэл задруулсан субъектыг “Хүн” хэмээн хэтэрхий өргөн хүрээнд тодорхойлсон гэсэн шүүмжлэл байдаг. Шүүмжлэлд өртөж байгаа энэ хувилбараараа цаашид зохицуулагдахаар болж байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.72
    2023/11/07

    Хуулиа чангатга тээвэрийн хэрэгсэл согтуугаар баривал гэмт хэрэгт тооцоо ял өгөхгүй ч гэсэн тэнсэн торгууль ногдуулах онц гэмт хэрэгт онц харгис хүнийг алах хэрэг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэн алах гэмт хэрэг төрийн өндөр албан тушаалтан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг хар тамхи түгээсэн хэрэглэхыг дэмжсэн хил гаалиар оруулсан гэмт хэрэгт хүнд ял оноо 15-25 жил өршөөлд хамруулдаггүй болго бас эдийн засгийн гэмт хэргийг чангатга

    Хариулах
  • 66.181.185.160
    2023/11/06

    Олон аргаас хамгийн амрхан аргыг ядарсан төр сонгодог юм байна. Айраг амсаад дугуйтай явсан хүнийг шоронд явуулахнээ. Тээвэрийн хэрэгсэлд тэмээн болон морин тэрэг. ордог байх аа. Туйлширхаараа савж өгөх юм аа. Ядаж замын хөдөлгөөний дүрмээ зөв буруу хүрдээ аль нэгээрээ болгох ухаан байхгүй Төрийн ажил биз дээ.

    Хариулах