"Нас барсан цэргийн асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт яаж гарахыг мэдэхгүй"

2023/11/21

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, холбогдох албаныхан нь хариулт өгсөн юм. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энхийн цагт залуус цэрэгт амь насаа алдаж байгаа нь байж болохгүй зүйл. Нөгөө талаасаа цэргүүд хатуужилтай байх хэрэгтэй. Гэхдээ, хүний амь нас ялангуяа энхийн цагт үрэгдэх ёсгүй. Б.Энхбаяр сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Үнэхээр тэр хүүхэд хатгаа авсан бол яагаад эмч үзэж, шуурхай арга хэмжээ авч болоогүй юм бэ. Хэт их дэглэлт байгаа юу. Шалтгаан юу байгааг асуумаар байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-М.Оюунчимэг гишүүний асуусан асуултад тайлбар мэдээлэл өгсөн. Энэ асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэвсэгт хүчний салбарт гаргахгүй алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй. Тэр ангид алба хааж байсан, алба хаагаад 20 хонож буй алба хаагчдыг эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Тухайн ангиас зүрхний хэм алдагдалтай, ханиадтай, харшилтай, хатгаа авсан тав орчим цэргийн алба хаагч байсан. Одоогоор эмнэлэгт хэвтүүлж байна. Эхнээсээ эмчилгээ хийлгээд гарч байна. Тухайн нас барсан цэргийг ямар шалтгааны улмаас нас барсныг бид хэлэх боломжгүй байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна