Б.Чойжилсүрэн: Угаарын хийн хордлогод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 4248 хүн орсон

2023/11/24

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр "Цахилгааны тарифын хөнгөлөлтөд улсын төсвөөс 2017-2022 онуудад өссөн дүнгээр 52.2 тэрбум төгрөг.

 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр гүйцэтгэл 85.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

 Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. 

Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 мянган өрхөөс зуухны судалгаа авахад 127 мянга нь чанарын шаардлага хангахгүй зуухтай байгаа нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна.

Угаарын хийн хордлогод:

-2019 онд- 2780

-2020 онд- 786

-2021 онд- 426

-2022 онд- 256 иргэн өртсөн байна" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.137
    22 цагийн өмнө

    Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

    Хариулах