Монгол Улсын Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын 30 тэрбум иенийн өр төлбөрийг өнөөдөр /2023.12.25/ төлөх хуваарьтай.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой "өрийн дэвтэр"-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийхээр болжээ. Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцох юм байна.
Сануулахад, өнгөрсөн жилүүдэд Засгийн газар Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Евро бондын 500 сая ам.долларын өрийг тус, тус барагдуулаад байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.23
Neg hundred noogdoh Eree's. Hedii hir yum hasagdaj baigaa boloo
Хариулах