Ш.Адьшаа гишүүн 14.00 цагаас мэдээлэл хийнэ

Х.Батсайхан
2023/12/27

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Тэрбээр хуулийн төслүүдээ өнөөдөр 14.00 цагт УИХ-д өргөн барьж, мэдээлэл хийх юм байна.

Ш.Адьшаа гишүүн Нүүрсний асуудлаар сонсгол хийхийг анх санаачилж, УИХ-аас уг асуудлаар анхны Хянан шалгах түр хороог байгуулан даргаар нь ажиллаж байсан юм. Тэрбээр хэлэлцэх асуудалдаа Монголын хилийн бүх боомт, бүх уурхайнуудыг хамруулсан өргөн хүрээтэй шалгалт явуулж, хяналтын сонсгол явуулахаар төлөвлөсөн ч хугацааг нь сунжруулсаар төлөвлөсөн ажлаа хугацаандаа амжуулж чадаагүй юм. Сүүлд явагдсан “Нүүрсний сонсгол” орон нутгийн өмчит “Тавантолгой” ХХК, “Эрдэнэс Монгол” ХК гэсэн хосрхон аж ахуйн нэгжийг хамруулсан билээ.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна