УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуулдтад хариуллаа. Асуулт, хариултыг товчлон хүргэе.
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд туссан гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 100 жилээр ашиглуулах заалт маргаан дагуулж байна?
-Газрын тухайд, 1993 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын хуульд газрыг зөвхөн ашиглахаар заасан байсан. Хугацаа нь адилхан, эхлээд 60 жилээр олгоод 40 жилээр нэг удаа сунгаж болох зохицуулалттай. Энэ хуулийг 2013 онд АН эрх барьж байхдаа “Ашиглуулах” гэдэг дээр “Эзэмшүүлэх” гэдэг үг нэмж оруулж ирсэн. Энэ удаа өргөн барьсан хуульдаа бид харин эзэмшүүлэх гэдэг үг оруулаагүй, хассан. Газартай холбоотой асуудлыг үндсэн хуульд нийцүүлж зассан байтал гүтгэж байна.
Би уг нь Ардчилсан намыг чөлөөт зах зээлийг дэмждэг, хувийн хэвшлийг дэмждэг гэж бодож байсан.Гэтэл энэ хүмүүсийн одоо байгаа байдлыг хараад харамсаж байна.
-Гаднын банк орж ирэх боломж бүрдүүлсэнд иргэд эмзэг хандаж байна?
-Гаднын банк орж ирнэ. Оруулж ирмээр ч байна. Одоо хүү өндөр, зээл олдохгүй байна. Энэ байдлаас гарахад гаднын банк тус нэмэр болно.
-Татварын тухайд ямар зохицуулалтттай байгаа вэ. Гаднынханд дотоодын ААН-үүдээсээ илүү давуу байдал эдлүүлэх нь гэсэн шүүмжлэл байна?
-Хуучин хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа энэ татварын хөнгөлөлтүүдийг нь оруулаад явдаг байв. Гэхдээ бодит байдал дээр яадаг вэ гэхээр, татварын байцаагч нар тэр хөрөнгө оруулалтын хуулийг нь үздэггүй, зөвхөн Татварын хуулиа бариад явдаг байсан юм. Тиймээс энэ удаа оруулж ирж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас татвартай холбоотой, татварын хөнгөлөлттэй холбоотой бүх заалтуудыг аваад хаячихсан. Хууль батлагдвал зөвхөн Татварын тухай хуулиудаараа зохицуулагдаад явна гэсэн үг.
-Хөрөнгө оруулалтын босгоыг байхгүй болгож байгаа дээр гишүүд эмзэглэж байсан. Бүх салбарт алга болгосон уу?
-Бүх салбарт босгыг байхгүй болгож байгаа. Хөрөнгө оруулагчид Монголд компани байгуулахын тулд 100,000 ам.доллар шилжүүлдэг. Тэрийг шилжүүлэх гэхээр гэхээр манайх данс нээж өгдөггүй байхгүй юу. Тэгээд түр данс гэж нээж өгсөн. Гэтэл авлига, мөнгө угаалт, терроризмтой тэмцэх хүрээнд тэр дансыг нь хаагаад хаячихсан. Энэ нь ч зөв. Хөрөнгө оруулагчид өөрсдөө ярьж байна. “Компани байгуулахгүйгээр мөнгө шилжүүлэх боломжгүй. Хүн гуйгаад шилжүүлэхээр залилуулах гээд байна” гэдэг асуудал тавьдаг. Энэ асуудлыг л шийдэж байгаа юм.
Хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газар дээр хэлэлцдэг болсон. Эхлээд найман гомдол ирсэн. Одоо 69 гомдол байна. Хөрөнгө оруулалт буураад байдаг. Хөрөнгө оруулагч нарыг луйварддаг, хохироодог. Өнөөдөр практик дээр хөрөнгө оруулагч Монгол Улсын шүүхээр хэргээ шийдүүлсэн хамгийн урт хугацаа 16 жил 2 сар байгаа. Дундаж нь зургаан жил хоёр сар. Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулсан хүн зургаан жил шүүхээр явдаг тохиолдолд яаж ашиг олох юм бэ. Тиймээс асуудлаа шүүхээс гадуур шийдэх боломжийг нь ч энэ хуульд оруулаад өгчихсөн байгаа.
Бид хөрөнгө оруулалт татах тал дээр дэлхийн бүх улсуудтай өрсөлддөг. Тэгж байж хөрөнгө татдаг гэдгийг хэлье.
-Хөрөнгө оруулалтын босго байхгүй болсноор гаднын иргэд олноор орж ирнэ гэсэн болгоомжлол байна?
-Хууль батлагдлаа гээд Монгол Улсад гаднынхан хяналтгүй орж ирнэ гэсэн асуудал байхгүй. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль гэх мэт өөр хуулиудаар зохицуулагдаад явна. Тиймээс ингэж мушгиж байгаа нь Монгол Улсын хуулийг илт үр хүндэтгэсэн, олон нийтэд ташаа мэдээлэл тарааж байгаа хэрэг.
-Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах вэ. Аль салбарт илүү хөрөнгө илүү орж ирнэ гэж бодож байна вэ?
-Хуулийг Засгийн газраас өргөн барьж байгаа. Гэтэл Засгийн газрын гишүүд нь эсэргүүцэж, “Кабинетын зарчмаар ажилласангүй” гэж шүүмжлүүлж байна?
-Үнэн. Засгийн газраас өргөн барьж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа сайд нарт хариуцлага тооцох ёстой гэж бодож байгаа.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр мэдээлэл хийж, хуулийн төслийг эргүүлж татуулах хүсэлтийг УИХ-ын даргад таавилаа?
-Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг сүүлийн үед хятад гэж гүтгэлээ. Хуулийг эсэргүүцсэн олон акциуд явж байна. Энэ бүгдийн ард байсан эзэн өнөөдөр өөрөө гараад ирлээ. Миний хувьд бол бүх үйл ажиллагаа ил байдаг. Нэг юм бодчихоод бусдыг турхирдаггүй. Өөрөө ил гарч ирээд дэмжсэн бол дэмжсэн, эсэргүүцсэн бол эсэргүүцсэнээ хэлээд явчихдаг. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа миний оруулж ирсэн Сангийн сайдын томилгоотой холбоотой гэх мэт долоон асуудалд хориг тавьж байсан. өнөөдөр найм дахь хориг нь рорж ирж байгаа юм байна гэж харлаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн гурван жил авлигатай тэмцэж байгаа. Намдаа халгаатай байсан ч тэмцээд, хамгийн гол нь мэдээллийг ил болгож, задлан шинжилгээ, дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж байна. Монгол Улс хөрөнгө оруулалт татах ёстой. Хөгжих ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
МОНГОЛЫН ЭСРЭГ АЖУИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХЭДН ХҮН БИЙ ОФШОРЧИН СҮ БАТБОЛД МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ ХЯТАД УГШИЛТАЙ ЁН ДИ ХҮ БАЯНЫ АЧ ХҮҮ ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР МӨН ХЯТАД УГШИЛТАЙ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧ ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ ЭДГЭЭР ЭТГЭЭДИЙГ МОНГОЛЫН ТӨРӨӨС НЭН ДАРУЙ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Хариулах103.57.94.183
Том хулгайч нар бүх муу юмаа Баттулга руу чихэх юм.Ард түмэн болохоор Баттулгыг дэмжээд МАН АНын хулгайчууд бүгд муулж байгаа нь Баттулга хэн бэ гэдэгийг шууд харуулж байгаам.Баттулгад одоо ямарч эрх мэдэл байхгүй ш дээ. Хэрэв гэмтхэрэг байсан бол аль хэдийн шоронд хийчихсэн ш дээ.
Хариулах66.181.178.189
Чамд итгэснээс Женкод итгэсэн нь арай дээр бх.
Хариулах43.228.130.188
газар нутагаа өгөөд үү тэнэгтэж өгөх юмаа муу ухна чинь
Хариулах43.228.130.188
энэ тэнэг гахай одоо болиосой тэнэг дарваан бэ?
Хариулах