-“Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг удахгүй батална-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохдоо манай томоохон хөрөнгө оруулагчид болох Англи-Австралийн “Рио Тинто”, Францын “Орано” группын удирдлагуудтай уулзжээ. . Тэрбээр дараа нь “Франс пресс” агентлагт ярилцлага өгсөн бөгөөд түүндээ Францын “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг удахгүй батална гэж ярьсан байна. Түүний хэлснээр, ХОГ байгуулах Ажлын хэсгүүд одоогоор төслийн байгаль орчин, технологийн үнэлгээг хийж байгаа аж. Ерөнхий сайд “Рио Тинто” групптэй Оюутолгойн алт, зэсийн ордод хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ энэ удаагийн гэрээг байгуулахад ихээхэн туршлага болж байгааг онцлон дурджээ.
“Орано” групп нь цөмийн энергийн чиглэлээр 17 улсад үйл ажиллагаа явуулдаг, нийт 17 мянган ажилтантай дэлхийн топ 3 компанийн нэг юм.
Хоёр тал өнгөрсөн аравдугаар сард, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчлах үеэр гэрээний протоколд гарын үсэг зурсан. Протоколд тусгаснаар бол ураны хамтарсан төслийг нийт 47 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2024-2027 оны хооронд бэлтгэл ажлыг хангах, 2028-2060 оны хооронд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 оны хооронд нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн ашиглалтын хугацаанд ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь жилд 130 сая ам.доллар буюу нийт дүнгээр 4.3 тэрбум ам.доллар байх тооцоолол гаргасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.223
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хариулах103.57.92.253
Ураны үнэ цаашдаа гарцаагүй өснө, тэр үед Монголын талын баялгийн буюу манай талын авах орлого ашиг өсөж байх ёстой шүү. Гаднынхан болохоор зах зээлийн үнэ өсөөд байхад зардал нь түүнээсээ илүү өсөж байна гээд манай ашиг өсдөггүй гаднынхны авар орлого өсөөд байдаг шүү ийм зохицуулалтыг бодож байж гэрээгээ хиыгээрэй
Хариулах