Б.Жавхлан: Онцгой байдлын албаны зардал 2022-2024 онд хамгийн их нэмэгдсэн

Х.Батсайхан
2024/01/25

Онцгой байдлын албаны хангалт, төсөв мөнгөний талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.


Тэрбээр “2024 онд онцгой байдлын албаны урсгал зардал 216 тэрбум төгрөг буюу бусад агентлагуудаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн. БХЯ, ОБЕГ хоёр л хамгийн өндөр хувиар өссөн байгаа. 

Гаднын тусламж 2023 онд 30.1 тэрбум байсан, ирэх онд 151 тэрбум буюу 38,9 сая евро болж өснө. Онгоцны төслүүд хэрэгжээд ирэхээр ингэж нэмэгдэж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч болгоны хүслийг биелүүлэх ямар ч боломж байхгүй. Төсөв гэдэг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц бололцоогоор хангах асуудал. Үүнийгээ урт, дунд хугацааны хөгжлийн бодлогодоо зохицуулж хийдэг.      

УОК өчигдөр хуралдсан. Ямар ч байсан эхний ээлжинд таван тэрбум төгрөг гаргаж, хэрэгцээтэй ажилд нь зарцуулья гэдэг шийдвэр гарсан. нэн тэргүүнд алтан амиа алдсан алба хаагчдын ар гэрт үзүүлэх тусламжийг шийдье гэдэгт бүгд санал нэгдсэн. . Түүнээс биш, машин нь шатсан иргэдийн тухайд, хохирлыг нь даатгал шийднэ.

 Нүүлгэн шилжүүлэгдсэн айлуудын тухайд, өөр газар амьдрах зардлыг нь буруутан тогтоогдох хүртэл төрөөс түр гаргая гэсэн шийдэлтэй байгаа” гэсэн хариултыг өглөө.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.146
    2024/01/28

    Нисдэг тэрэг авлаа хичнээн тэрбум гээл. АН-хан. донгосооод байсан тэр онгоц хаана байнаа ямар муухай хүмүүс вэ.

    Хариулах
  • 103.212.119.104
    2024/01/25

    Замын уулзварын эргэлтийн радусс олон улсын стандартад нийцээгүй тул шүргэлдэх талтай юм биш үү. Үүнийг хэн хариуцах вэ. Зам барьсан компани уу эсхүл ашиглалтад хүлээж авсан комисс уу. эсхүл стандартыг буруу баталсан газар уу.

    Хариулах
  • 66.181.186.244
    2024/01/25

    Жолоочийн хариуцлага нь албан журмаар даатгагддаг, харин тээврийн хэрэгсэл машинаа даатгасан хүмүүс хэд байгаа бол доо, даатгалаа сайн ойлгодоггүй учраас унаж байгаа машинаа гал, байгалийн гэнэтийн аюул ослын эрсдэлээс даатгадаггүй шахуу шүү

    Хариулах