Ч.Хүрэлбаатар: 6-7 хувийн өсөлтөө тогтмол 10 жил барьж чадвал улсын хөгжил боломжийн хэмжээнд очно

Х.Батсайхан
2024/02/01

“Бүрчилсэн хөгжлийн форум 2024” эдийн засгийн чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байна.

Тэрбээр чуулган, чуулганы сэдвийн хүрээнд “Манай улсын эдийн засаг 2023 онд 6.1 хувийн өсөлттэй гарсан. Энэ бүс нутгийн улсууд дундаа харахад өндөр л байна. Гэхдээ өсөлтийг тогтвортой барина гэдэг чухал. Манай улсын хувьд өсөлт нэг ихсээд, нэг багасаад байдаг нь өөрөө бидний хөгжилд саад болж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт тогтвортой биш байснаар хөрөнгө оруулалт татахаас өгсүүлээд иргэдийн санаа сэтгэлд ч сөргөөр нөлөөлж, таагүй хүлээлт үүсгэж байна. 

Засгийн газар, манай яамнаас одоо байгаа 6-7 хувийн өсөлтөө тогтвортой 10 жил барьчихад улс орны хөгжил, иргэдийн амьдралын түвшин нэлээд гайгүй болчих болов уу гэсэн төсөөлөлтэй, энэ рүү зорьж ажиллаж байгаа” хэмээн санал бодлоо хуваалцлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна