Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ШИНЭ нам боллоо

Zuv.mn
2024/02/08

ШИНЭ намын удирдлагууд болон Эрдэмтдийн зөвлөлийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулж, дараах гурван асуудлаар мэдээлэл өглөө.

 Тус нам Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэрээ ШИНЭ нам болгон өөрчлөх хүсэлт гаргасныг  Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг олон нийтэд зарлалаа. Мөн намын дэргэдэх Эрдэмтдийн багийг өргөжүүлж, салбар бүрээс улс орондоо хийж бүтээсэн өвтэй, туршлагатай эрдэмтдээр эгнээгээ тэлж  байгаагаа дуулгав.

ШИНЭ намын дарга Ц.ГАНТУЛГА: Банкны зээлтэй малчдын зээлийн хүүг зогсоох асуудлаар төр банкуудтай яаралтай тохиролцох хэрэгтэй

ШИНЭ нам байгуулагдсанаасаа хойш иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсад нийгэм улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл хийхийг зорьж ирлээ. Манай намын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл улс орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй эрдэмтдээр өргөжиж байна.

Өнөөдөр нэн тулгамдаж байгаа асуудал бол өвөлжилтийн хүндрэлээс үүдэy, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байгаа малчдын асуудал байна. Нийт малчдын 39.4 хувь нь банкны зээлтэй байна. Банкинд барьцаалсан мал сүрэг нь үхэж барагдлаа. Төрөөс зээлийн хүүг нь зогсоох, хөнгөлөх асуудлаар банкуудтай маш яаралтай хэлэлцээр хийн тохиролцож, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ тухайд ШИНЭ намаас УИХ, Засгийн газрын түвшинд шаардлага хүргүүллээ. УИХ яаралтай хуралдаж, малчдын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй байна.

ШИНЭ намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.ГАНТУЛГА: Бид бүхий л салбарт хүрч ажиллана

ШИНЭ нам нэрээ сольж, шинэ цаг үе ирж байна. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд улс төрийн салбарт эрдэмтэн сэхээтэн хүмүүс ажиллах боломж хомс байлаа. Гол төлөв бизнесийн салбарын хүмүүс төрд ажиллаж байсан нь улс орныг өнөөдөр ямар байдалд хүргэсэн бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс ШИНЭ намын дэргэдэх эрдэмтдийн багт 80 гаруй эрдэмтэн зургаан чиглэлд ажиллаж байна. Одоо бид бүхий л салбарт хүрч ажиллана. Шинэ намын бодлого зорилго, үзэл баримтлал хэвээрээ байгаа.

Эдийн засгийн ухааны доктор Т.БАЯРХҮҮ:  Монгол хүн бүрд ижилхэн зовлон байна 

 Өнөөдөр Монгол Улсад нам, нас, хүйс, нийгмийн байр суурь хамаарахгүй хүн бүрд ижилхэн зовлонгууд байна. Өр төлбөр, зээлийн өндөр хүү, барааны үнийн өсөлт, цалин амьдралд хүрэхгүй зэрэг зовлон байна. Үүнийг үүсгэсэн зүйл нь юу байна гэхээр буруу тогтолцоо буюу хууль эрх зүйн орчин. 1991 оноос хойш бий болсон Банкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг гадны ашиг сонирхолтой батлуулчихсан. Үүнээс хойш гадны ашиг сонирхол орчихсон хуулийг засаж залруулах нэг ч улс төрийн хүчин бүрдсэнгүй. Өнөөдрийн энэ бүх хямрал чинь энэ эрх зүйн орчноосоо болоод байна. Тэгэхээр анх удаа Монголын нэн шинэ түүхэнд ШИНЭ нам дээр 18 настай эх оронч залуусаас эхлээд тэтгэвэртээ суучихсан ч эх орон, газар нутгийнхаа төлөө санаа чилээж байгаа ахмадууд хүртэл цугларч сэтгэл нэгдэж байна. МАН, АН солигдоод, хоёулаа байгаад ч энэ буруу тогтолцоог засахгүй гэдэг нь тодорхой 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.106
    2024/02/10

    Баярхүү ч мундаг хүн дээ Монголын төлөө монгол хүний төлөө цохилох зүрх сэтгэх тархитай аавын хүү шүү хөгшин гэж бүү бас

    Хариулах
  • 66.181.190.12
    2024/02/09

    олигтой хүн харагдахгүй л байна даа энэ улсуудаар төр бариулж байхаар оюун эрдэнээрээ бариулья даа

    Хариулах
    • 103.57.95.48
      2024/03/07

      МАНгарууд одоо хол явахгүй..

  • 122.201.31.180
    2024/02/08

    Ээдээ хичээгээрэй залуусаа

    Хариулах