НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Х.Батсайхан
2024/02/21

Ebarimt сугалааны тохирол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд 13.00 цагт эхэлнэ. Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон  билээ. 

Хоёрдугаар сарын сугалааны тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулна. Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна хэмээн Монголын татварын албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна