Өвөөтэй нь хамт даалуу тоглодог өвгөчүүл нийлж, 11 настай охиныг хоёр жилийн турш хүчиндэж байжээ

Т.Отгонсувд
2024/02/23

11 настай охиныг 60-63 насны хоёр өвгөн нийлж, хоёр жилийн хугацаанд хүчиндсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, нэг жилийн өмнө БЗД-ийн 26-р хорооны нутагт өвөөтэйгөө хамт амьдардаг 11 настай охиныг өвөөтэй нь хамт даалуу, хөзөр тоглодог өвгөчүүл нийлж 13 нас хүртэл нь хүчиндсэн байна. 

Охины хувьд ээж нь нас барж, өвөөтэйгөө хоёулаа амьдардаг байсан. Охины өвөөд мэдэгдэлгүй хоёр жилийн хугацаанд охиныг үг хэлээр доромжилж, бэлгийн гаж хүслээ хангаж байжээ. 

Өчигдөр БЗД-ийн анхан шатны шүүхэд уг хэргийн шүүх хурал болж 63 настай "С"-д  "Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд халдсан" гэм буруутайд тооцож 15 жилийн хаалттай хорих ангид хорих ялаар шийтгэсэн байна. 

Д өвгөний шүүх хурал удахгүй болох аж. 




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.66
    2024/02/26

    Сүүлийн 30 жил хүний эрх ардчилал ярьсаар хүний ёс суртахуун ялзарсан юм уу. Хүнд хүний үнэргүй. Адгууснаас дор чанар хэт ихэсч байна. Диктатургүй бол хүн ийм болдог.

    Хариулах
  • 103.57.95.144
    2024/02/24

    ӨНЧИН ХҮҮХДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭ ГАЗАР ГЭЖ АЛГА УУ ХӨГШИН ӨВӨГӨНД ҮЛДЭЭЖ БАЙХААР АСРАМЖИЙН ГАЗАРТ АВААЧИЖ ӨГӨӨЧ ДЭЭ

    Хариулах
  • 103.57.95.144
    2024/02/24

    ШАР ШЭМЖИЛСЭН ӨВГӨЧҮҮД ТҮРГЭН ҮХЭЭЧ ДЭЭ ШООРНГИЙН АЯ ДААХГҮЙ ДЭЭ

    Хариулах
  • 202.55.188.103
    2024/02/24

    Ийм муусайн өвгөчүүл үхэж далд ороочээ

    Хариулах
  • 202.9.47.14
    2024/02/23

    Энэ хүмүүс чинь одоо яачихаад байгаа юм бэ? Бүгд солиорчихсон юм уу? Бид ер нь ямар нийгэмд амьдраад байна аа...

    Хариулах
  • 59.153.114.236
    2024/02/23

    Наад 2 бузар өвгөчүүлээрэа жинхэнэ. Цаазын ялыг яаж гүйцэтгэдэг ийг олонд харуулчих хүмүүсийн нүдэн дээр шууд шалдалж байгаад цаазла

    Хариулах
  • 202.126.91.52
    2024/02/23

    Ямар муухай зөнөг задгасан шарж сэмэлсэн новш хүн хогнууд вэ хуулийн хамгийн дээд хэмжээгээр өг! Давж заалдахгүйгээр шүүд ял өг шороноо өтөл насаараа гунигтай нулмастай дуусаг

    Хариулах
  • 142.182.49.160
    2024/02/23

    Энэ өвгөчүүл охиныг хүчиндчихээд, гэртээ ирээд утсаараа ФБ ороод, Орос ялна, Путин мандтугай, орос ах минь, хужаа зайл, газраа өгөхгүй гэх мэт зүйл энд тэнд бичээд, ижил агуулгатай юмнуудыг лайкдаж, шэйрлээд, одооны залуус ийм тийм гэж яриад сууж байсан даа

    Хариулах
    • 66.181.161.144
      2024/05/07

      Марзан туучий вэ чи.. яасан..кк

  • 43.228.129.162
    2024/02/23

    2 өвгөнийг устга

    Хариулах
  • 202.126.90.116
    2024/02/23

    Ямар балиар адгууснууд вэ,хориод яахын шууд үгүй хий

    Хариулах