Нийслэлийн газрын асуудлаар УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулах болсонтой холбоотойгоор газар тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Хоёрдугаар төрөх эмнэлгийн арын газрыг 2001 онд тухайн үед Хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунай гуай “Хэлмэгдэгсдэд зориулсан орон сууц барина” гэж МИАТ-ын н.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй нийлж авсан байдаг.
Тэгээд Нийслэлд шилжүүлж өгөх газраа шилжүүлж өгөөгүй. Нэр шилжиж явсаар байгаад одоогийн “Түшиг” их дэлгүүрт очсон” гэж ярив. Өөрөөр хэлбэл, “Түшиг” их дэлгүүрийн газрыг Т.Бадамжунай, МИАТ-ын н.Эрдэнэбилэг нар хэлмэгдэгсдийн нэрээр авч, цааш дамласан байж болзошгүй гэдгийг тэрбээр хэлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын газрын асуудлаар түр хороо байгуулах болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "Хууль зөрчигдөж олгогдсон газруудыг ашиглах, эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байгаа. Энэ нь Хянан шалгалтын түр хорооны нээлттэй сонсголын явцад ил тод болно. Улаанбаатарын үер, газын дэлбэрэлт газар олголттой салшгүй холбоотой. Энэ алдааг засах, үүний цаана байгаа хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэргийг илрүүлэх нь Түр хороо, ажлын хэсгийн гол чиглэл" хэмээн онцолж байсан. Тэгвэл шалгагдах, цуцлагдах эрсдэлтэй газруудын нэрс эхнээсээ ил болж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.162
БАДАМЖУНАЙГ ШУУД БУУДААД АЛЧИХАА
Хариулах66.181.176.65
баривчлагдаад байлуу яалаа. үнэн шударгаар л шүүгээсэй дээ. манайхан ч унаж байгаа нэгнээ унасан дээр нь золиос болгож ардын амыг хааж нухчин дарах магадлал өндөр л харагдаад байгаам даа
Хариулах