МҮБХ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр холбооны тэргүүн Ц.Магалжав үндэсний бөхийн нэр унаж байгаатай холбоотойгоор арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа гэдэг мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сум, аймгийн баяр наадамд түрүүлэх бөхийн нэр нэг өдрийн өмнө тодордог гэдэг яриа гараад олон жил болж байна. Найрааг Шадар сайд хийгээгүй, Бөхийн холбооны тэргүүн хийгээгүй. Бөхчүүд өөрсдөө хийж байгаа. Тиймээс удахгүй хуулийн хатуу зохицуулалтад орох байх, бөхчүүдээс санал гарч байгаа.
Дээр нь Ёс зүйн хороонд хаттай хүмүүс ажиллуулахгүй бол дарамт их ирж байна" гэсэн хариулт өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна