ТӨСӨВ: ЗГХЭГ-ын хөрөнгө оруулалт, их засварын төсөв хоёр дахин нэмэгдэж, 27.4 тэрбумаар тоног төхөөрөмж авна

С.Гандэлгэр
1 цаг 31 минутын өмнө

Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон бусад хуулиудыг өргөн мэдүүлээд байна. Эл төсвийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгаад буй билээ. 

Зөв.мн сайт тус төсвийн төслөөс анхаарал татах тоон мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад ирэх онд захиран зарцуулах төсөв нь анхаарал татахуйцаар нэмэгдсэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын төсвийг онцолж байна. 

ЗГХЭГ-ын төсөв

2021 он - 70.9 тэрбум 2022 он - 48.48 тэрбум 
2023 он - 63.3 тэрбум 
2024 он - 109.5 тэрбум 
2025 он - 81.9 тэрбум 
2026 онд - 102.6 тэрбум 
2027 онд - 145.4 тэрбумыг зарцуулахаар тусгажээ. Эндээс сүүлийн жилүүдэд ЗГХЭГ-ын төсөв тогтмол нэмэгдсэнийг харж болно. Илүү нарийн задлаад үзвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, их засварын зардал ирэх онд хоёр дахин нэмэгдэхээр тусгасан нь анхаарал татаж байгаа юм. 

  • 2021 он - 23.1 тэрбум 
  • 2022 он - 20.8 тэрбум 
  • 2023 он - 22.8 тэрбум 
  • 2024 он - 43.8 тэрбум 
  • 2025 он - 21.7 тэрбум 
  • 2026 онд - 30.5 тэрбум 
  • 2027 онд - 60.9 тэрбумыг зарцуулахаар тусгажээ. 

Үүний 31.3 тэрбумыг Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга, төрийн үйлчилгээний мэдээллийн төв зэрэг хэд хэдэн төслүүдэд төсөвлөсөн байна. Харин 2.255 тэрбум төгрөгийг их засварт зарцуулж, тоног төхөөрөмжид 27.4 орчим тэрбум төгрөгийг тусгажээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.138
    23 минутын өмнө

    Энхбаяр сайд бол ёстой улс төрд байж болохооргүй аймшигт хүн.

    Хариулах