Л.Энх-Амгалан: Хэт их биш хэмжээндээ таарсан гэрийн даалгавар өгнө

Х.Есү
2026/09/04

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. 

Тэрбээр, "Ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлсэн хүүхэд гэртээ амарч, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагтай байх чухал. Тиймээс энэ жилээс гэрийн даалгаврыг “хэмжээнд нь” байлгана.

Гэрийн даалгавар гэдэг сургууль дээр сурсанаа бататгаж, бие даан сурах чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг. Харин хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гол шалтгаануудын нэг.

Иймээс сургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа. Бас л дэлхийн боловсролын чиг хандлагыг нэвтрүүлж байна гэж ойлгоорой" гэжээ. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.126
    2026/09/07

    "Хэмжээндээ таарсан" эсхэийг хэн тогтоох юм бэ???

    Хариулах
  • 122.201.31.193
    2026/09/05

    Маш зөв

    Хариулах
  • 187.15.148.4
    2026/09/05

    Энэ асуудалд шинжлэх ухаанчаар хандах шаардлагатай. Хийсэн судалгаагаа танилцуулах бизээ.

    Хариулах
  • 66.181.161.140
    2026/09/05

    Жавьжаар нь хөөс сахарсан поп.

    Хариулах
    • 202.126.90.219
      2026/09/05

      Яг үнэн хэлж, энэ хүн төрийн ажлыг дандаа нийгмийн сүлжээнд явуулдаг, увайгүй амьтан. Монголын боловсролын салбараар тоглож байна даа

  • 202.126.89.28
    2026/09/04

    Маш зөв . Өдөржингөө сургууль дээрээ тархиа ажиллулаад гэртээ ирээд дахиад л хичээл хийнэ гэхээр ядарна шүү дээ

    Хариулах