АН: С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэцэд өгч шалгуулна

Zuv.mn
47 минутын өмнө

Ардчилсан намын удирдлагууд шуурхай хуралдаж УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар Цэцэд хандахаар шийдвэрлэжээ. 

УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж Ардчилсан нам үзсэн байна. Хуралд Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсон байна. 

2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл энэ төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Учир нь, төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд бий.

Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс Ардчилсан намынхан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавихаар шийдвэрлэсэн нь зүй ёсны асуудал юм гэж мэдэгдэлдээ дурдсан байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.46
    28 минутын өмнө

    Za boli doo Urgen meduulsen subiekt ni huuli zerchine biz dee Hleltsej ehleegui tusliig hui zurchsen, esehiig IH-darga yaaj medehgui yum be?

    Хариулах