БНСУ Монгол руу хийх шууд нислэгийн тоогоо нэмэхээр болжээ

Zuv.mn
2024/02/25

БНСУ-ын Тээврийн яам эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол руу хийх шууд нислэгийн тоогоо нэмэхээр болжээ. Монголын талтай энэ асуудлаар тохиролцсон гэдгээ тус яам өнөөдөр зарласан байна.

Шийдвэрийн хүрээнд Чэжү арал, Яньян руу хийх нислэгийн тоог хүсэлт гарсан тохиолдолд нэмэх, Бусаны Гимхэ олон улсын нисэх буудлаас хийх нислэгийн тоог долоо хоногт 6-9 болгож нэмэх, зорчигчийн тоог 200-гаар хязгаарладаг байсныг болиулах зэрэг ажлууд хийгдэх юм байна.    

Хоёр улсын хооронд зорчигчдын тоо 2021 онд 41,000 байсан бол 2022 онд 318,000, өнгөрсөн онд 653,000 болж нэмэгджээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.44
    2024/02/26

    Очсонг н буцаагаад бвл хэрэг алгадаа

    Хариулах
  • 122.201.31.207
    2024/02/25

    Solongoschudad or ochih gazar bhguilde,zz

    Хариулах