​Монголд 135 улсын 29,334 гадаадын иргэн амьдарч байна

Zuv.mn
2024/02/28

Монгол Улсад 135 улсын 29334 гадаадын иргэн амьдарч байна. Үүнээс бараг тал нь буюу 13862 нь БНХАУ-ын иргэд байгаа бол ОХУ-аас 4968,  АНУ-аас 2183, БНСУ-аас 1760, БНСВУ-аас 813 хүн зорин иржээ.

Эдгээр гадаадын иргэдийн

  •  600 нь албан хэргээр, 
  • 3048 нь хөрөнгө оруулагч
  • 8606 нь хөдөлмөр эрхлэгч
  • 58 нь шашны зорилгоор
  • 8084 нь гэр бүлийн болон хувийн зорилгоор
  • 1835 нь цагаач 
  • 281 нь түр ирэгч статустай байгаа юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь МУ-ын хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болж гэж Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.4-т заасан байдаг. 

Тэгвэл одоо байгаа 29334 хүн нийт хүн амын нэг хувь хүрэхгүй буюу 0.82 хувь байгаа аж.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харъяатын газар




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна